← Нүүр

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-07-31

Бид хэн бэ

Мартуузай (martuuzai.mn) нь сургуулийн насны хүүхдэд хичээлээ өөрөө бодож сурахад нь тусалдаг AI туслах юм. Хүүхдийн нууцлал бидний хамгийн чухал зарчим — доор бид юу цуглуулдаг, юуг огт цуглуулдаггүйгээ ил тод бичлээ.

Юу цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл: нэр, анги, сургуулийн нэр, хүйс (заавал биш), сонгосон баатар, хоч, нэвтрэх нэр.
  • Даалгаврын зураг: хүүхдийн илгээсэн даалгаврын зургийг зөвхөн AI-ийн заах хариулт үүсгэхэд ашиглана.
  • Сурлагын явц: дасгалын дүн, оноо, цуврал өдөр — урамшууллын системд.
  • Профайлын зураг (заавал биш): хүүхэд өөрөө сонгож оруулсан тохиолдолд л.

Юуг ОГТ цуглуулдаггүй вэ

  • И-мэйл, утасны дугаар, гэрийн хаяг, байршил — авдаггүй.
  • Зар сурталчилгааны ямар ч сүлжээ, гуравдагч талын tracking — байхгүй.
  • Хүүхдийн мэдээллийг хэнд ч зардаггүй. Гуравдагч этгээдэд дамжуулдаг цорын ганц тохиолдол нь доор нэрлэсэн AI үйлчилгээ.

AI үйлчилгээ (Google Gemini)

Багшийн хариултыг үүсгэхийн тулд бид Google-ийн Gemini API-г ашигладаг. Түүн рүү зөвхөн дараах зүйлс илгээгдэнэ: хүүхдийн AI багштай бичсэн чатын текст, хүүхдийн өөрөө хавсаргасан даалгаврын зураг, мөн анги, ойролцоо нас, хичээлийн нэр. Хүүхдийн нэр, сургууль, нэвтрэх нэр, бүртгэлийн дугаарыг бид AI руу илгээхээс өмнө сервер дээрээ хасдаг. Хүүхэд хоорондын чат AI руу огт илгээгддэггүй. Бид Gemini API-ийн төлбөрт үйлчилгээг ашигладаг тул Google эдгээр өгөгдлийг өөрийн AI-г сургахад ашигладаггүй.

Хэрхэн хамгаалдаг вэ

  • Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS). Нууц үгийг ил хэлбэрээр хадгалдаггүй.
  • Өгөгдөл Google Cloud-ын хамгаалагдсан сервер дээр хадгалагдана.
  • Лигт хүүхдийн бүтэн нэр биш, хоч нь харагдана.
  • AI-д илгээсэн зураг зөвхөн тухайн хариултыг үүсгэхэд ашиглагдана — сургалтад ашиглагддаггүй.

Эцэг эхийн эрх

Та хүүхдийнхээ бүртгэлийн мэдээллийг харах, засуулах, бүрмөсөн устгуулах эрхтэй. Тусламжийн хуудсаар хандахад бид ажлын 3 өдөрт багтаан биелүүлнэ.

Өөрчлөлт

Энэ бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсан дээр шинэчилж, огноог нь тэмдэглэнэ.